sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос баруун хойд зүгт гарсан гал түймэр салхи болон халуунд улам өдөөгдөж 132 хав.дөр.км талбайг хамраад байна. Үүний улмаас 10 мянга орчим айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.
 
“Sand Fire” гэх энэ гал түймэр Лос-Анжелес хотоос 65 км-ийн зайд орших Санта-Кларита хотод дөхөж ирээд байгаа бөгөөд галыг унтраахын тулд нисдэг тэргүүдийг ашиглаж байна. Гурван өдөр үргэлжилж байгаа энэ гал түймэр одоогийн байдлаар хэдэн арван байшинг сүйтгээд байгаа аж.
 
Гал унтраах ажиллагаанд 3000 орчим гал сөнөөгчид оролцож байгаа бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр галын 10 хувийг цурманд оруулаад байна.
 
“Ган гачиг, хуурайшилт таван жил дараалан болж байна. Энэ нөхцөл байдал гал гарах шалтгаан болж байгаа юм” гэж Лос-Анжелес хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Дэрил Осби мэдэгдэв.
 
Гал түймэр ой мод ихтэй, уулархаг газарт дэгдсэн нь гал сөнөөгчдийн ажилд багагүй бэрхшээл учруулж байгааг тэрбээр мөн дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг