sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/. Сирийн энхийн хэлэлцээг яаралтай сэргээн үргэлжлүүлэх зорилгоор АНУ, болон ОХУ-ын төлөөлөгчид өнөөдөр уулзаж, уулзалтад Стаффан де Мистура оролцож магадгүй гэж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчийн газар мэдэгдэв.
 
"Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын багийн зохион байгуулж буй гурван талын уулзалтад Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура уригдсан. Уулзалтын үеэр тэд Сири дэх нөхцөл байдал болон улс төрийн үйл явцыг хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэнэ" гэж НҮБ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ дурджээ.
 
Таван жилийн турш үргэлжилж буй Сирийн мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах зорилго бүхий НҮБ-ын зуучилж буй энхийн хэлэлцээ энэ оны дөрөвдүгээр сараас хойш болж байгаа билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг