sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/. Риогийн Олимпын наадамд Оросын “нэр цэвэр” тамирчдыг оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаа Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ зөвтгөлөө.
 
Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулианыг тойрсон асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ОУОХ-ны Удирдах зөвлөл хуралдан хэлэлцэж, шийдвэр гаргасны дараа тус холбооны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэл хийсэн юм.
 
Оросын “нэр цэвэр” тамирчдыг “Рио-2016”-д оролцохыг зөвшөөрснийг барууны олон улс шүүмжилж байна. Учир нь Оросын баг тамирчдыг нийтээр нь Олимпод оролцуулахгүй байх хүсэлтийг тэдгээр улс гаргасан билээ.
 
Бах мэдэгдэл хийхдээ “хүн бүрт хувь хүний эрх гэж бий. Бид Оросын нэр цэвэр тамирчдыг хэлмэгдүүлэхээс сэргийлэн нийтэд нь хариуцлагыг үүрүүлэхээс татгалзсан” гэжээ.
 
Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэ бол ОУОХ. Спортын арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн Оросын тамирчдыг Олимпод оролцох эсэх талаарх эцсийн шийдвэрийг гаргах ямар нэгэн спортын байгууллага биш” гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг