sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд МАН олонхи болсон. Олонх болсоны хувьд тус нам Засгийн газраа бүрдүүлж буй. Одоогоор Засгийн газрын 11 гишүүд тамгаа хүлээн авч ажилдаа ороод байна.
 
Үлдсэн 4 гишүүний нэрийг хараахан тодроогүй байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудал хэлэлцэгдэх ёстой. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг рүү асуудал орж ирэх юм. Өчигдрийн хувьд МАН-ын УЗ хуралдана гэсэн хүлээлт байсан ч хуралдалгүй өнжсөн юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг