sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Колумбын хар тамхины хамгийн том мафийн толгойлогч “галзуу” хочит Даниэль Баррера-г 35 жилийн хорих ялаар шийтгэж, 10 сая долларын торгууль ногдуулсан байна. Нью-Йорк хотын тойргийн шүүхээс ийм шийдвэр гаргасныг Ассошиэйтид Пресс агентлаг мэдээллээ.
 
48 настай Баррераг АНУ болон бусад орнуудад 72 тонн кокаин тээвэрлэн нэвтрүүлсэн хэрэгт холбогдуулан шийтгэжээ. Прокурор Уилфред Феррера-гийн хэлснээр, ийм их хэмжээний хар тамхи зөөвөрлөснөөрөө Баррера дэлхийн хамгийн зартай хар тамхины наймаачдын нэгд тооцогдож байгаа аж.
 
Шүүгч Грегори Вүүдс ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүдийг хэрэгсэлгүйгээр хамгийн хүнд ялыг хэрэгтэнд ногдуулжээ.
 
Баррера-г 2012 онд Венесуэлд баривчилж, жилийн дараа АНУ-д шилжүүлэн өгчээ. 2014 онд тэрбээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүх бүрэлдэхүүн ял оноохдоо үүнийг харгалзан үзээгүй байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг