sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/. Оросын усанд сэлэлтийн 7 тамирчин болон сэлүүрт завины 3 тамирчныг удахгүй болох Риогийн Олимпын наадамд оролцохыг спортын энэ хоёр төрлийн холбоод хориглосон шийдвэр гаргалаа.
 
Эдгээр тамирчдыг “Рио-2016-“д оролцуулах эсэх шийдвэрийг өөрсдөө гарга гэж Олон улсын Олимпын хороо мэдэгдсэний дараа Дэлхийн усанд сэлэлтийн холбоо буюу ФИНА болон сэлүүрт завины спортын холбоо болох ФИСА дээрх шийдвэрийг гаргажээ.
 
Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан нь тогтоогдсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна.
 
ФИНА Оросын долоон тамирчныг Риогийн Олимпод оролцох эрхийг хассанаас гадна өнгөрсөн онд Казань хотноо болсон усанд сэлэлтийн ДАШТ-д оролцсон Оросын тамирчдаас авсан дээжийг бүгдийг нь дахин шинжилгээнд оруулахаар болжээ. ФИСА мөн адил шалтгаанаар Оросын гурван тамирчны Риогийн Олимпод оролцох эрхийг хассан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг