sonin.mn
ДАККА. /ВВС/. Бангладешийн нийслэл Дакка хотод буудалцаан болсны дараа сэжиг бүхий, лалын хэт давруу үзэлт зэвсэгт этгээдүүдийг цагдаа нар устгалаа гэж албаны хүмүүс мэдэгджээ. Гар бөмбөг дэлбэрсэн Каллянпур хороололд цагдааг нар нэгжлэг хийсэн аж.
 
Бангладешт сүүлийн үед шашны сэдвээр зохиол бичдэг хүмүүс, блогчид болон шашны цөөнхийн урсгалын гишүүдийг онилон халдлага үйлдэж, олон хүний аминд хүрсэн хэрэг нэг бус удаа гарсан юм.
 
Тухайлбал, энэ сарын эхээр Дакка хот дахь дээд зиндааныхны үйлчлүүлдэг кафед цус асгаруулсан халдлага болж, гадаадын иргэд голдуу 20 хүн амиа алдсан билээ.
 
Өнөөдөр цагдаа нарын устгасан сэжиг бүхий босогчид ямар бүлэглэлд харьяалагддаг болох нь тодорхойгүй байна. Нэг сэжигтнийг цагдаа нар саатуулаад байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг