sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. Израилийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд өнөөдөр Голаны өндөрлөг рүү гал нээсний хариуд Сирийн нутаг дахь гал нээсэн цэгт цохилт өгсөн байна. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
Сирид болж буй байлдааны ажиллагааны явцад тэнэсэн сум Израилийн нутгийн зүүн хэсэгт унасан байна. Голаны өндөрлөг дэх суурингуудад амьдардаг израильчууд Сирийн нутагт бүтэн өдрийн турш дэлбэрэлтийн чимээ сонсогдсоор байгааг анзаарчээ.  
 
Израилийн радиогийн мэдээлснээр, Сирийн нутгаас нисч ирсэн миномётын тэнэсэн сум Голаны өндөрлөгийн төв хэсэгт, хүнгүй зэлүүд газарт дэлбэрсэн байна. Азаар, оршин суугчид суманд өртөөгүй аж. Байлдааны ажиллагаа Сирийн Эль-Кунейтра мужийн өмнөд хэсэгт болох үеэр тэнэсэн сум Израилийн нутагт тусчээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг