sonin.mn
Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт хараахан задраагүй байна. Харин хуралдаан 15 цагт болох аж. Шинэчлэлийн Засгийн газрын үед Засгийн газар бямба гаригт, Шийдлийн Засгийн газрын үед даваа гаригт тус тус хуралддаг байсан юм. 
 
Холбогдох хуулинд “Засгийн газрын хуралдаан  долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан. Иймээс Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар шийдвэрлээд буй.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг