УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус бодлогын зөвлөл УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан асуулга, шаардлагыг хүргүүлж байгааг төлөөлөгчид УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт мэдээлээд албан бичгийг мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын зэс” ХХК-ийн удирдлагуудад өгсөн гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын хувь эзэмшил 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар Худалдаа хөгжлийн банкны охин компани нэртэй “Монголын зэс” компанид УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцаар худалдсаныг Эрдэнэтчүүд бид эрс эсэргүүйцэж байна гээд “Эрдэнэт” үйлдвэр нь төр ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан шаардлага хүргүүлж байна хэмээн хэлсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын хувь эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу “Монголын зэс” ХХК худалдан авсан эсэх, дээрх хувийг худалдан авсан хөрөнгийн эс үүсвэр хэрхэн бүрдсэн, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөхийг уг албан бичгээр хүсчээ.
Түүнчлэн “Монголын зэс” ХХК-ийн худалдаж авсан гэгдэж буй 49 хувийн зохих хувийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд худалдахыг шаардсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт ажилчид, албан хаагчид болоод ахмадуудан шаардлагыг дээрх албан бичигт тусгасан хэмээн тус хөдөлгөөний бодлогын зөвлөлийн гишүүн Д.Цагаач хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын 49 хувийг худалдсан асуудлаар олон хүн надад хандаж байгаа хэмээн хэлсэн. Тэрбээр, “Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ч чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж байсан. УИХ-аар Засгийн газрын 11 сайдыг томилсон. Хэдийгээр дөрвөн сайдыг томилох асуудал хүлээгдэж байгаа ч Засгийн газар үүргээ хэрэгжүүлэх бололцоотой болсон.
УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар Ажлын хэсэг байгуулан шалгуулах саналыг Засгийн газарт тавьсаны дагуу Засгийн газар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг шалгаад бодит үнэнийг тогтооно гэж итгэж байна. Шалгалт хийгдэж дууссаны дараа ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдана” гэж хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
ХХБ-ны "зэс нь цухуйв" компанийг шалгах уу? шалгавал Энхбаярын араас оймсоо гозолзуулна шүү.элбэгдорж гуай тээ?
BAYARZOGR ELBEGDORJ SAIHANBILEG NAR BAI ESTOI GAZARAA OCHIJ DEE
Нэгэнт ард түмэнд өгөхгүй гэж нууцаар хийсэн бол МАН хуйвалдааны талд зогсож таарна! Энэ 49 хувь бол их өрөнд тооцогдсон тул ард түмэнд тэнцүү хувааж өгөх ёстой!
АТГ, хууль хяналтынхан АРД түмний өмч буюу Эрдэнэт компанийн 49 хувийг нэн даруй төрийн мэдэлд өгүүлэх ёстой шүү, та нар хийх ёстой ажлаа зөв хийгээрэй