sonin.mn
ХОНКОНГ. /ВВС/.  Хонконгт улс төрийн сэтгүүлд ажиллаж байсан хоёр сэтгүүлч хууль бус бизнес эрхэлсэн хэргээр эх газрын Хятадад шоронд хоригдож байна.
 
Нийтлэгч Ван Зеньминь болон сэтгүүлийн редактор Гуо Жунсяо нар нь “New-Way Monthly” болон “Multiple Face” сэтгүүлүүдэд ажилладаг байжээ. Эдгээр сэтгүүлд эх газрын Хятадын удирдагчдын талаарх “хов жив” бүхий мэдээг нийтэлдэг байсан байна.
 
Хэвлэлийн эрх чөлөө харьцангуй сайтай Хонконгт ийм нийтлэлүүдийг гаргадаг байсан боловч сэтгүүлийн хуулбаруудыг эх газар руу илгээдэг байжээ.
 
Тэднийг 2014 онд Гуандун мужийн Шэньжэнь хотод байхад нь баривчилсан гэнэ. Энэ хоёр хүн хоёулаа шүүхийн өмнө гэм буруугаа хүлээсэн ажээ.
 
Ван 5 жил 6 сар хоригдоод байгаа бол Гуо 2 жил 3 сар хоригдоод байна. Тэд удахгүй суллагдаж магадгүй.
 
Хонконгийн Сэтгүүлчдийн холбоо мэдэгдэхдээ “тэднийг хорьж байгаа нь Хонконг дахь хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан хэрэг бөгөөд Хятад улс хэвлэл мэдээллийнхнийг нухчин дарж байгаа нь харагдаж байна” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг