sonin.mn
Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 169 297 ширхэг хувьцаа арилжив.
 
Үнэт цаасны арилжаагаар нийт 58 сая 862 741 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 891.70 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 489 тэрбум 350 сая 298 960 төгрөг болсон байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг