sonin.mn
Мөнгөний нийлүүлэлтийн 50.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.4 хувийг гадаад валютынх, 12.7 хувийг төгрөгийн харилцах, 11.6 хувийг гадаад валютын харилцах, 5.0 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна хэмээн Төвбанк мэдээллээ.
 
Хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөний жилийн өөрчлөлтийн хурд өмнөх сараас 30 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 10.8 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 10.7 нэгж хувиар өссөн бол гадаад валютын хадгаламжийнх 1.5 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 0.8 нэгж хувиар буурсан байна.
 
Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл төгрөгийн харилцах 197.6 тэрбум, гадаад валютын харилцах 149.2 тэрбум, гадаад валютын хадгаламж 84.8 тэрбум, төгрөгийн хадгаламж 56.3 тэрбум, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 40.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
 
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өссөний 3.4 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 2.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 2.3 нэгж хувийг гадаад валютын харилцах, 1.9 нэгж хувийг төгрөгийн харилцах, 1.3 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө тус тус бүрдүүлсэн байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг