sonin.mn
Банкууд зургадугаар сард нийт 2397 зээлдэгчид 138.0 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор зээлдэгчийн тоо 84906 болжээ.
 
Мөн  сард 5 хувийн хүүтэй 44.1 тэрбум төгрөгийн зээлийг 966 зээлдэгчдэд олгосон бол 8-5 хувь руу 179 зээлдэгчийн 7.7 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна.
 
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулбал 0.6 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 11.8 нэгж хувиар буурч 19.0 хувьд хүрсэн байна.
 
Зургадугаар сард 2397 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 2106 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 291 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг