sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн шинэ Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийж байна.
 
Хуралдаанаар Улсын онцгой комиссын бүрэлдэхүүний тухай, Баян-Өлгий аймагт хөрөнгө гаргах тухай, яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, Агентлагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, хуваарь шинэчлэн батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
 
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, яамдын өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох сайд нар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийж байгаа аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг