sonin.mn
МАНИЛА. /NHK/. Гаагийн арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Филиппин болон БНХАУ-ын хооронд хоёр талын хэлэлцээ хийх хэрэгтэй гэдэгт Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар санал нэгджээ.
 
Дутерте, Керри нар лхагва гарагт Манила хотноо уулзсан байна. Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг Гаагийн арбитрын шүүх гаргасан билээ.
 
Дутерте энэ асуудлаар хоёр талын хэлэлцээ хийж эхлэхийн тулд Хятад улс руу төлөөлөгчөө илгээх хүсэлтэй байгаа аж. БНХАУ Филиппинтэй мөн хоёр талын хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа боловч арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор яриа хэлцээ хийхээс эрс татгалзаж байгаа юм.
 
Ажиглагчдын үзэж байгаагаар, Гаагийн арбитрын шүүхийн шийдвэрт үндэслэн хоёр талын хэлэлцээ хийх Дутертегийн саналаас БНХАУ татгалзаж магадгүй ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг