sonin.mn
Солонгосын хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны “Имарт” компани  Монголд анхны салбар дэлгүүрээ нээж өнөөдөр  нээлтээ хийлээ. Монгол дахь “Скай хайпермаркет” компани “Имарт”-ын франчейзингийн үйлчилгээг Монголд хийж буй юм.
 
Монгол дахь анхны салбар "Имарт Чингис" дэлгүүр нь Баянзүрх дүүрэг Токиогийн 10 гудамж буюу "Чингис" зочид буудлын чанх ард байрлах бөгөөд   80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байна. “Имарт" сүлжээ дэлгүүр нь нээлтийн хямдралаа долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10 хүртэл зарлаж буй аж.
 
Цаашид Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд нийт 30 салбар нээх юм байна.  “Имарт Чингис” дэлгүүр хамгийн том хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны дэлгүүр гэдгээрээ онцлогтой  бөгөөд энд банк, хүүхдийн кафе, үсний салон зэрэг үйлчилгээний салбарууд үйл ажиллагаа явуулах аж.  
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг