sonin.mn
МОСКВА. /Sputnik/. ОХУ болон Сирийн Засгийн газрууд Алеппо хотод томоохон хэмжээний тусламж хүргэх ажиллагаа явуулж, иргэдэд зориулсан гурван коридор, бууж өгөх босогчдод зориулсан нэг коридор гаргалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний “Алеппо хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах” тухай зааврын дагуу хамтарсан ажиллагааг явуулж, хүмүүнлэгийн коридоруудад хоол хүнс, эрүүл мэндийн тусламжийг хуваарилан тараах байгууламж байгууллаа гэж сайд мэдэгджээ.
 
Мөн тэрбээр хэлэхдээ "АНУ “Нусра Фронт” болон Сирийн чөлөөт армийг хэрхэн ялгаж салгах талаар мэдээлэл өгөөгүй учраас дөрөв дэх коридорыг бууж өгөх босогчдод зориулж Алеппо хотын хойд хэсэгт байгуулсан" гэдгийг дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг