sonin.mn
Монгол эмч, мэргэжилтний баг энэ сарын 18-22-нд зүрхний хэм алдагдалтай 20-68 насны 3 эрэгтэй, 3 эмэгтэй өвчтөнд Зүрхний хэм алдагдлын үеийн Электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийжээ.
 
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын тушаалаар Эрүүл мэндийн салбарт анхны “Зүрхний хэм судлалын үйл ажиллагааны мэргэжлийн баг” томилогдон үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 сар болсон байна.
 
Түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт  суурилуулжээ.
 
Тус тоног төхөөрөмжөөр хангаснаар Монголд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний  нэг  зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдсэнийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг