sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 
 
А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан.
 
Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Дашрамд дурьдахад А.Ариунзаяа нь Ерөнхий сайд агсан П.Жасрайгийн зээ охин юм. П.Жасрай нь 1967-1970 Статистикийн төв газарт орлогч дарга,
1970-1976 Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны даргаар тус тус ажиллаж байсан тул А.Ариунзаяа өвөөгийнхөө хийж байсан албыг дахин гүйцэтгэж буй ч гэж хэлж болох юм.
 
Э.Мягмар