Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын эрхэм дарга,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Юуны өмнө манай Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье.
Засгийн газар энэ мөчөөс эхлэн ард түмэндээ баттай үнэн, бодит тоо баримтыг хэлж, сонгогчдынхоо хүлээлгэсэн өндөр итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах болно. Засгийн газрын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг түргэсгэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэхдээ шуурхай, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр ямар байх, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж, ажил хэрэг болгох талаар танхимаараа хэлэлцэн нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлнэ.
Харин Ерөнхий сайдын хувьд зарчмын байр сууриа илэрхийлье.
Монголын ард түмэн юуны төлөө манай намд, бидэнд, өндөр итгэл хүлээлгэж УИХ-д 65 суудал өгснийг бид өргөн утгаар ойлгож, энэ их итгэлийг өндөр хэмжээнд ухамсарлаж байгаа. Тэдэн дундаас төр засаг тогтвортой, асуудлыг богино хугацаанд шийдэж, алдах эрхгүйгээр хурдтай ажиллахыг онцгойлж үзсэнийг би Ерөнхий сайдын хувьд ойлгож байгаа. Тийм учраас, ард түмнийхээ итгэлийг “хоосон хүлээлт” болгож царцаахгүй, бодит ажлаар, итгэлийг зүтгэлээр хариулахын тулд манай Засгийн газар шийдвэр гаргах болон ажил гүйцэтгэх хурдыг илүүд үзэж бүтээлч ажиллахыг эрхэм болгоно.
Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно.
УИХ-ын сонгуулийн дүн болон, саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын үр дүнг тойрсон, эерэг мессэж, эерэг нэр хүндийг үргэжлүүлэх замаар нэгэнт итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эргэж тэднийг дуудах, ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрхзүйн илүү баталгаатай орчин бүрдүүлэхэд чиглэж, Засгийн газар тодорхой ажлууд хийх болно. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түнш улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ!
Наадмын дараа намар гэдэг. Байгаль цаг уурын өнөөгийн таатай нөхцөлд өгөөжийг нь үр дүнтэй ашиглахын тулд намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажлыг хангах, улсын төсвийн тодотголыг боловсруулах зэрэг нэн шаардлагатай ажлуудыг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй байна. Өнөөдөр томилогдсон сайд бүр салбарынхаа ажилтай шуурхай танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Баян-Өлгий аймагт болсон үерийн хор уршгийг арилгах, Сангийн сайд төсвийн орлогын биелэлт, санхүүжилтийн байдал, тулсан өр авлага ямар байгаа болон улсын төсвийн тодотголын бэлтгэлийг хангаж ажиллана.
УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль болсонтой холбогдуулан цаг үеийн ажил цалгардах, удаашрах нөхцөл бүрдсэнийг зогсоох, аймаг, сумдын наадмыг дуусгаж, ажилдаа шуурхайлж орохыг холбогдох сайд, шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож байна. Төрийн албан хаагчдын амралтыг зохицуулж, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай үзүүлж ажиллах шаардлагатай байна.
Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн засвар, намрын хичээл эхлэх бэлтгэлийг хангаж, ажлыг эрчимжүүлнэ. Урин дулааны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан хүн амыг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар яаралтай авах арга хэмжээг ч орхигдуулж болохгүй.
УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх, засаглалын хямралыг даван туулах, ард иргэдийг ажлын байртай болгох, орлогыг нэмэгдүүлэх, шаардлагатай нийгмийн зорилтот хэсгээ төрийн бодлогоор дэмжин тэтгэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон болон дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах гээд олон олон чухал ажлыг хийж амжуулах шаардлага бидний өмнө байна.
Та биднийг төрд илгээсэн ард түмэн сонгогчдын хувьд цагийн тоолуур гүйж эхэлсэн. Тэд улс орныхоо ирэх дөрвөн жилийн төлөө хийх ёстой ажлаа хийж, хамгийн үнэ цэнэтэй итгэлээ та бидэнд өгч, сонголтоо хийсэн. Цаг биднийг хүлээхгүй. Одоо бидний өмнө, ажил хийх таатай нөхцөлийг хүлээхгүйгээр зүтгэж ажиллах үүрэг ирж байна. Монголын төр, Монголын улс төрийн хамгийн том нам хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг байх ёстой. Монгол төрийн уламжлал, залгамж чанарыг хадгалж, улс орныхоо тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр чин шударгаар зүтгэж ажиллацгаая.
Монгол төр, Монголын ард түмний минь босоо цагаан хийморь өөдөө байг.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Сэтгэгдэл0
МАН-ын засгийн газар эдийн засгийг сэргээж, долларын ханшийг бууруулж чадахгүй бол, ард түмэндээ юу ч амлаад яриад хэрэггүй. Монгол улсын эдийн засгийг сэргээж долларын ханшийг бууруулж чадахгүй бол, МАН АН-ын хулгайч нарын алинч 2020 оны сонгуулаар гарахгүй гар гараасаа хөтлөлцөөд тэр чигээрээ зайлах болно гэж мэдээрэй.
... Монголчуудыг яснаасаа үзэн яддаг төрхөө хорон ардчилал, сайхан үгт , худал уриа лоозонгоор далдалсан бузар муу алуурчин , адгийн гэмт этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдорж бүлэг ардчилсан хунхуузуудынхаа хамт үнэнд гүйцэгдэн Хан Тэнгэрийн хилэнд устаж , мөхлөө . ... Монголчууд одоо л нэг нуруу нь тэнийх үү , гэтэл нөгөө л урвагч , эдийн шуналтан , эрх мэдлийн дон туссан Н Энхбаяр нь сурсан зангаараа баруунтаа нэг шарваж , зүүнтээ нэг шилэрч хотын хужаа М Энхболдтой хүзүү сээрээ холбон , хамаг хорыг найруулж Монголын ард түмний мэргэн сонголтыг Монголыг цөлмөх зэвсэг болгохоор шүлсээ цувируулан , улайран дайрч эхэллээ. Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал гээч хунхуузыг , Баяртсайсан гээчээр сольсон нь нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй гэдэг шиг Монголын баялаг ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудын хар авдар луу цутгадаг байсан бол шар хувалз адил Намбарын Энхбаярын ханцуй руу гулсан орох боломж бүрдлээ . Хар Хятадууд хэрхэн Монголын боловсрол , соёлын салбарыг Гантөмөр гээч хорлооч хунхуузын гараар бусниулсан нь багадаад , Батсуурь гээч суудал дээрээ xятадаар өмхийрсөн этгээдээр хойдхыг нь уншуулахаар гамин хужаанууд шийдэв бололтой. ... Энэ мэтчилэн эхнээсээ ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн Хятаджсан Aрдчилсан төрийг байгуулах аяныг МАН дахь хотын хужаа М Энхболдын бүлэглэл , Н Энхбаярын шар дээлтэнгүүд хавсран үргэлжлүүлэхээр болсон эвгүй дүр зураг нүдэнд харагдаж эхэлж байна. ... Гэвч , Их санасан газар есөн шөнө хоосон гээч үнэн үгийн дагуу урвагчид луйварчид хужаа хунхуузуудын бодож санасан бузар төлөвлөгөө нь биелэх тавилангүй бөгөөд Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж тамын гүнд хаягдацгаах болно. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут цэцэглэх болно.... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ... АНУ өнөөдөр ОХУ ыг хохироож чадаж байгаа мэт боловч маргааш өөрсдөө Олимпод орж чадах нь битгий хэл улс орныхоо мөхлийг зогсоож чадах эсэхээ мэдэхгүй итгэл сэтгэл нь нуран унацгаах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
...Эрдэнэтийг Ардчилсан маягаар шууд Дээрэмдсэн гэж хэлвэл илүү бодит үнэнд ойр тусна . ... Монголчууд тэнэг биш ээ , Бүгдийг харж , мэдэрч байгаа . 1990 ээд оны хүнд бэрх цаг үед Эрдэнэт үйлдвэрийн орлого л Монголыг тэжээж байсан . Харин 2012 -- 2016 оны хооронд Ардчилсан Хужаагийн хууль бус Төрийн цаг үед Монгол Улс асар их өрөнд орсон , Монголын эдийн засаг , санхүүгийн төлөв байдал ихэд хүндрэлтэй болсон үед Эрдэнэт хэмээх саалийн үнээнээс салах нь Монголчуудын хувьд маш том цохилт болно гэдгийг Хятад , АНУ , Өрнөдийнхэн тооцоолсон бөгөөд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн удирдсан хунхуузууд хар хорон сэтгэл , шуналт бодлогоор асуудлыг эхэлж , цаг төрийн үймээнийг далимдуулж чоно борооноор гэдэг шиг шар хувалз Н Энхбаяртангууд Эрдэнэт үйлдвэрийг өөрийн болгосондоо итгэж чадахгүй баярласандаа бархирцгааж байна . !!! ... Төрт ёсны хуулийн дагуу Монгол Улс, Монголын ард түмнээс дээрэмдсэн бүгдийг буцаан авч , бузар үйлийг голлон удирдаж үйлдсэн хэнийг ч боловч Цаазалж , үлдсэнийг нь тун чиг хатуу ширүүнээр яллах болно. ... Юу тарина түүнийгээ хураана , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан , гамин хужаа , луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Yag vnen odoo ajila hii za
... Ямар ч хүнд цаг үе тохиолдсон бай Хан Тэнгэрийн ивээлээр Монгол Улсын хувь тавилан ямагт өөдөө дэвшиж байдаг . ... Монголын ард түмний уур хилэн , бослого хөдөлгөөн гарах вий хэмээн айж , ширвээтсэн ардчилсан хужаа Ц Элбэгдорж гутранги, үхээнц бодол санаандаа дийлдэн АНУ ын хар машин , зальт үнэг Содномцэрэн болон бусад урвагчид хужаанууд орогносон Сонгуулийн Ерөнхий Хороогоор дамжуулан , АН ын доторхи өөрийнх нь нэг санаатангууд нь бүлэг болох төдий 9 гишүүнтэй байхаар Монголын ард түмний сонголтыг луйвардахдаа Батзандан , С Эрдэнэ , А Эрдэнбат гээд хэдэн хужаануудаас гадна МАН ын хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан нараа марталгуй бусдын нэрийг даран гаргаж ирж Монгол Улсын Их Хурлын дарга , Монгол Улсын Ерөнхий сайдад хүч түрэн зүтгүүлж байгаа бузар үйлдэл Монголчууд та бүхний нүдэн дээр болж байна . Түүгээр ч үл барам хотын хужаа М Энхболдыг , хужаа хүүхэн Батчимэгийн хамт Монгол дахь хужаагийн бодлогыг зангидагч өөрийн залгамжлагчаар чимээгүй зарлаж , алд хадаг өргөж байгаа хэсгийг ч алдалгүй ойлгож ухаарч авсан хэмээн бодож байна. ... Монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах эхний хүнд хэцүү даваагаа давсан , одоо ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон МАН дахь хотын хужаа М Энхболд , хужаа Ж Эрдэнэбат , хужаа М Энх Амгалан болон дагалдагч хужаагийн бүлэглэлийг нэн даруй хөөн зайлүүлах ёстой . !!! ... Монголчууд бид өөрсдийн хөх тамгат шилдэг хөвгүүдээр Төр Улсаа удирдуулах ёстой . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
МАН-д ЖЕНКО шиг намынхаа эсрэг,эх орныхоо эсрэг тэрсэлдэг ландарам байхгүй болхоор ажиү хамаагүй хурдан явах байх аа!!!!
... Хятадууд Монголын түүхий эдийг тэр тусмаа, ... коксжих нүүрс , зэсийн баяжмал , төмрийн хүдрийг , ... Дэлхийн зах зээлийн үнэд хүргэх боломжийг гаргаж өгөөд , өөрсдийнхээ үйлдвэрлэлийн хөгжилийг улаан гараараа боомилно гэж бодож байгаа гэнэн итгэмтгий хүмүүс байгаа бол , ... эргүү тэнэг , ... гэсэн цолыг духан дээрээ томоор бичиж наах хэрэгтэй . Монголын баялагыг үнэд оруулах бүх боломжийг гартаа атган хааж ,боох хүсэлтэй Хятадууд худал найр тавьсан дүр үзүүлж , Монголд нарийн төмөр зам барих эрхээ олж аваад дараа нь амласныг нь сануулахад элдэв шалтаг хэлээд , эсвэл тэнгэрт тулсан үнэ тулгаад хаашаа ч хөдөлгөхгүй барьж чадна гэдгээ газрын буг мэт хорон санаатай , итгэл үл даах Хар Хятадууд маш сайн мэдэж байгаа . ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Монголчууд ОХУ ын Находка боомтоор дамжуулан , Далайд гарах гарцтай болж , … Дэлхийн худалдаанд оролцох болно. ... Санаж л явбал бүтнэ , сажилж явсан ч хүрнэ . ...
ХЭЛЭЭД ЮҮХЭВ. ЖИНХЭНЭ БУРУУ НОМТОН БАТТУЛГА
… Монголыг түүхий эдийн хавсарга , өөрсдийн мэдлийн Улс болгохын тулд , бид тэднээс 100% эдийн засгийн хараат байх тэр боломжийг Хятад , Америкчууд ёс мэт үргэлж сонгодог . Бид Замын Үүдээр - Хятадтай төмөр замаар холбогдсон , өөр таван чиглэлээр нарийн төмөр замаар тэд холбохыг санаархаж байгаа. Ингэвэл тэд Монгол дахь түүхий эдийн үнийг дураараа тогтоох боломжоо хадгалж үлдэх бөгөөд аливаа нэг өрсөлдөгчгүй Монополь бүрэн эрхтэй болох юм . Хэрэв Сайншанд - Дорнод Чойбалсан хүртэл төмөр зам тавивал Монгол Улс , ОХУ аар дамжин Япон , Энэтхэг , Солонгос зэрэг бусад томоохон зах зээл рүү нүүрсээ гаргах боломжийг олж авах бөгөөд коксжуулах үйлдвэрийг Сайншандад барьж нэг тонн нүүрсний өөрийн өртгийг бууруулах боломжтой юм . Үүний тулд Японы технологид таарсан коксжих үйлдвэр давын түрүүнд барих хэрэгтэй. Ингэж чадвал бид дан ганц нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломжийг олохоос гадна зэс болон бусад өнгөт болон ховор металл, хар төмөрлөгийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломжтой болно. … Гэхдээ үүнээс Xятадууд, ардчилсан хужаа нар үхтлээ айж байгаа. Энэ гарцыг яаж ийгээд хаахыг хичээж байгаа. Бээжин хужаа М Энхсайхан , хотын хужаа М Энхболд , АН ын Батчимэг тэргүүтэй хужаанууд Монголд нарийн төмөр зам барихийг үхэн хатан зүтгээд байгаа нь Монголын хөгжлийн ирээдүйг боомилох , Монголыг Хятадын мэдэлд оруулах алсын хорон төлөвлөгөөтэй нь шууд холбоотой болно. Энэ бузар санаархлыг нь ойлгож сэрэмжилдэг олон Монгол Төрийн түшээд байгаа. ... Харин мэдлэг боловсрол багатай болохоор дотор хүний нялуун зальжин үгэнд хүүхэд шиг хууртдаг хэсэг байдаг . Чухамхуу тийм хүмүүс дээр Ардчилсан хужаа , луйварчид бүх анхаарлаа төвлөрүүлж олон түмэнтэй хамтарч ажиллаж байгаа сэтгэгдлийг төрүүлэхээр шууд ардчилал , ардчилсан ёсны дагуу гэх мэт тархи толгойг нь эргүүтүүлэх хууран мэхлэх жүжгээ тоглодог . … Монголын Төрийг , ... Монголын тархи болсон Монголын боловсролтой чадвартай эх оронч сэтгэлгээтэй цөөхөн хүмүүс удирдаж чадна Харин үлдсэн Монголчууд минь харийн ардчилалд бус , хужаа нарт бус , луйварчидад бус , … Харин Монголынхаа төлөө зүтгэх сэтгэлтэй хөх тамгат Монгол хүмүүсдээ итгэж , тэднийгээ дэмжиж тушаал шийдвэрийг нь хөдөлбөргүй дагах хэрэгтэй. ... Тэгэж чадвал бидний Монголчууд сэргэнэ , босно, алхана. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Mонгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
генко шиг мафи байхгүй тул гайгүй байх
Han tenger gedeg ug solongos ug shig sanagdaad bn
hudulgue gej bgaad huvidA SHAATCGAAH L BOLOB UU
Нямдорж, Хүрэлсүх, Мөнх-Оргил нар жаахан ажил хийх байх даа. За бусад нь зүгээр л учраа олох гэж гүйсээр дөрвөн жил өнгөрөх байдаа. Харж л байя...
Zorig gesen hvn Mongoliin ungorson 4 jiliin hugjild yamar ih ataarhaa ve!? Ene bol huvi hvnii bichsen zvil gehed ergelzej bn... MONGOL-iin daisan gej baidag bol hamgiin ayultai daisan n ard tvmniig albaar ingej turhirdag ene hvmvvs...
зоригтой шударга ажилала. үгүй бол ардчилсан хужаагийн хоол бол...
батүүл гэх ардчилсн халаасны хулгайч нарыг дахин бүү давруул
Шинэ асуудалд муу чөдөрөө жаахан азная. Сонгууль, наадам, АСЕМ, Зуншлага гээд бүх л асуудал сайхан л яваад бн шүү