ЛОНДОН. /Theguardian/. Дэлхийн спортын зарим удирдах байгууллага санхүүгийн хууль бус үйлдэл хийж, авлигад автаад байгаа тухай мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ.
Тэгвэл “Рио-2016” Олимпын наадмын үеэр боксын төрөлд асуудал маргаан дагуулсан олон тулаан болж байгаа нь иймэрхүү хууль бус үйлдлийг нэн даруй засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байна.
Спортын хүрээний томоохон албан тушаалтнууд нэр бүхий боксчдыг ялуулахын тулд эрх мэдлээ ашиглан бусад албаны хүмүүстэй хуйвалдаж, шүүлтийн тогтолцоог дур зоргоороо залуурдаж байна.
Нэгэн албан тушаалтан хэлэхдээ, “Рио-2016” наадмын зарим шүүгчид авлига авах нь эргэлзээгүй. Шүүгчид баг бүрдүүлэн аваргын төлөөх тоглолт гэх мэт томоохон тоглолтын өмнө уулзаж, шүүлтийг хэрхэн явуулахаа шийддэг” гэжээ.
Сүүлийн хэдэн Олимп бүгд маргаан булхайтай болсон. Эдгээрээс хамгийн гутамшигтай нь 1988 оны Сөүлийн Олимпын үеэр зохион байгуулагч орны тамирчин Пак Си-хун Америкийн тамирчин Рой Жонс Жуниорийг шүүгчийн шийдвэрээр ялсан нь шуугиан тарьсан билээ.
Олон улсын боксын холбооны /ОУБХ/ дэд ерөнхийлөгч асан Рудель Обрежа 2008 оны Бээжингийн Олимпын үеэр шүүгчийн шийдвэрийг өөрчилсөн хэрэгт мөн сэжиглэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр энэ долоо хоногт ОУБХ-ноос гарсан гэж “Guardian” үзэж байна.
ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч “Guardian” сонинд ярилцлага өгөхдөө “2015 оны зургадугаар сараас хойш ОУБХ боксын спортын урт хугацааны хөгжлийг хангахын тулд манай бизнесийн болон спортын түншүүдийн шаардлагын дагуу засаглалын томоохон өөрчлөлт хийж байна" гэж мэдэгджээ.
Гэвч нэгэн томоохон албан тушаалтан нэрээ нууцлан “Guardian” сонинд ярилцлага өгөхдөө "Лондоны наадмаас хойш авлигын хэрэг улам боловсронгуй хэлбэрт орж, өргөн хүрээтэй болсон" гэлээ.
Тодруулбал, авлига авсан хүмүүс тоглолтын раунд бүрийн төгсгөлд шүүгчдийг удирдахын тулд гар болон толгойгоороо дохио өгдөг бөгөөд үүний дагуу шүүгчид аль булангийн тамирчныг ялуулахаа шийдвэрлэдэг байна. Харин энэ аргыг олон тэмцээнд ашигласны дараа хуучирсан тул тэд энэ дохиолцдог хэлбэрийг өөрчилж, томоохон тоглолтын өмнө уулзалт хийдэг болжээ.
“Энэ ажиллагаа маш нууцлаг явагддаг. Зарим тохиолдолд илт мэдрэгддэг бөгөөд ийм бохир явдлыг хараад үнэхээр их уур хүрдэг” гэж нэгэн эх сурвалж хэлэв.
Харин ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “дээрх ажлын зорилго нь ил тод, шударга өрсөлдөөний байгууллага болох явдал юм. Спортын дүрмийн дагуу шүүгчдийн гаргасан шийдвэрт ОУБХ оролцоно гэсэн үг биш юм” гэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Угаасаа тийм болоод манай хүн ялагдсан элт байсаншдээ 2 роунд
Дан ганц бокс гэлтгүй шүүгч нар үр дүнд нь шууд нөлөөлдөг жүдо, чөлөөт бөх гээд бусад олон төрөл дээр хээл хахууль авилгал луйвраар асуудлыг шийддэг. Сая манай Отгондалай тийм олон улсын мафийнханд ялагдсан болохоос өрсөлдөгчөө цэвэр ялсан.
Манай сонгууль яг Риогийн олимпийн боксын тэмцээн шиг луйвар болсон. Компьютероор шүүнэ гэдэг луйвар хийх арга юм. Манайд хар машинаар сонгууль явуулж улсаа худалддаж байгаа дэвэргэдэг С.Баяр, Баабар мэтийн гадаадын уяаны ноход бидний дунд явж л байна. Ардчилал гэдэг эх орноо худалдаж амьдрахын нэр юм!
Ер нь олипын эрх авна гэдэг бөөн луйвар авилгал гэдгийг дахин харууллаа.
Ардчилал гэдэг эх орноо худалдаж амьдрахын нэр юм!
Монголын нам төр мэт авилгалд гүн автан оржээ.