sonin.mn
СӨҮЛ. /Kyodo/. Дэлхийн II дайн дууссан өдрийг япончууд даваа гарагт тэмдэглэлээ. Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ  мөргөл үйлдэж, Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог Ясүкүни сүмд тус улсын хэд хэдэн хууль тогтоогч биечлэн очиж мөргөв.
 
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын ГХЯ мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд “дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан байгуулсан Ясүкүни сүмд Японы улс төрийн удирдагчид очиж мөргөн, хүндэтгэл үзүүлж, тахил өргөсөнд гүнээ харамсч байна” гэжээ.
 
Мөн уг мэдэгдэлд “хөрш улсуудтайгаа харилцан итгэлцлийг сэргээхийн тулд Японы улс төрчид идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэсэн байна.
Японы Эзэн хааны армийнхан дэлхийн II дайны үед “зугаацуулагч эмэгтэйчүүд” (comfort women) нэрийдлээр солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан гэх асуудлаар өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрснээс хойш Өмнөд Солонгосын Засгийн газар Японтой харилцаагаа сайжруулахын төлөө ажилласаар байгаа юм.
 
Дайны жилүүдэд амь эрсэдсэн япончууд, тэдний дотор цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалд зориулан Ясүкүни сүмийг байгуулсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг