sonin.mn
ЛИМА. /Prensa Latina/. Перу улсын өмнөд нутагт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь есөн хүн амь эрсэджээ.
 
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт Перу улсын Арекипа хотоос хойд зүгт 90 орчим км зайтай уулархаг газарт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амь эрсдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртэж, 160 гаруй айл өрх орон гэргүй болжээ. Газар хөдлөлтийн гүн нь 10 орчим км байжээ.
 
Перуд одоо өвлийн удирал болж байгаа бөгөөд орон гэргүй болсон хүмүүс хүйтэнд хорогдох байранд амьдрахаас өөр аргүйд хүрээд байна.
Газар хөдлөлтийн улмаас замууд хаагдсан нь аврах ажиллагаа явуулахад болон тусламж хүргэх ажилд саад болж байгаа ажээ.
 
Г.Доржханд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг