sonin.mn
Домогт боксчин Мухаммед Алигийн өмсч байсан ширэн бээлий 606 мянган ам.доллараар зарагджээ. Бээлийн анхны үнэ 218 мянган “ногоон”-оос эхэлсэн байна.
 
Алдарт боксчны хэрэглэж байсан олон эд хогшлыг эзэмшдэг цуглуулагч Жефф Розенберг Алигийн өмсч явсан хос бээлийг дуудлагаар худалдахыг зөвшөөрчээ. Уг бээлийгээр Мухаммед Али 1971 онд “Мэдисон Сквэйр Гарден”-д Жо Фрейзертэй түүхэн халз тулаанаа хийж байжээ.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин