sonin.mn
 
Тавантолгой төслийг удирдаж байсан М.Энхсайхан уг төсөл 2015 оны 5 дугаар сард  УИХ дээр гацах тэрхүү  мөчид ҮАБЗ-ийн гишүүдэд , АН, МАН-ын дарга, нам, эвслийн бүлгийн дарга нарт "Макро эдийн засаг: Том төслүүд ба Дефолт" гэсэн сэдвээр танилцуулга хийж байжээ.Уг танилцуулгыг хүргэж байна.
 
 
 
 
Дефолт ба Мегатөслүүд
            Түүхий эдийн үнийн суперцикл дууссан, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан болон макро эдийн засгийн удирдлага алдаатай явж ирснээс Монголын эдийн засаг  агшсаар байгаа билээ. Агшилт Монголын нийгэмд цочрол болон мэдрэгдэх цаг үе ойртсоор байна.
 
 
            Inline image 1
 
 

     

        Засгийн газар анхнаасаа ОТ, ТТ зэрэг мегатөслүүдийг эргэлтэнд оруулж эдийн засаг тэлснээр урд өмнө авсан зээл, бонд, өр төлбөрөө төлөх чадвараа алдахгүй гэж тооцоолж байсан билээ. Гэвч сүүлийн үеийн улс төрийн өрнөлийг ажвал Мегатөслүүдийг хэрэгжүүлэхэд асар их цаг хугацаа алдах төлөвтэй байна. Энэ нь манай эдийн засгийн төлөв байдлын ирээдүйг шинээр харах шаардлагатайг харуулж байна.
 
            Монголын эдийн засаг төлбөрийн чадваргүй болж Дефолтод орох нь ойлгомжтой, гарцаагүй болж байна. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал. Зарим прогноз судалгаагаар энэ оны хоёрдугаар хагаст цочир мэдрэгдэнэ гэж буй. Эдийн засгийн бодит үзүүлэлтүүд улам бүр муудсаар байгааг дорхи слайдуудаар үзүүлэв.
 
 
 
 
Inline image 2
 
Слайд 2
 
Слайд 2. Монгол улсын гадаад валютын цэвэр нөөц дууссан. Энэ оны 2 дугаар сарын байдлаар 380 сая ам.долларын алдагдалтай байна. Ханшийг тогтвортой барих интервенцийг зөвхөн Хятадтай байгуулсан своп хэлэлцээрийн хүрээнд бий авч буй юаниар гүйцэтгэж байна.
 
 
 
 Inline image 3
Слайд 3 
 
Слайд 3. Чингис болон самурай бонд Монголын эдийн засагт өр болж үлдэхээр байгаа. Түүнээс дутахгүйгээр Хятадын юаны өрөнд Монгол улс унаж байна.
 
 
 
 
 Inline image 4
Слайд 4
 
Слайд 4. 2012 -2015 оны хооронд бараг 5 орчим тэрбум ам. долларын интервенцийг хийсэн байх бөгөөд энэ тоо валютын нийт нөөц, үүн дээр Чингис, Самурай бонд, Хятадын своп хэлэлцээрийн юаныг оролцуулсан болох нь харагдаж байна. Гэсэн хэдий ч төгрөгийн ханшийг барьж чадаагүй. Валютын нөөц барагджээ.
 
 
 
 Inline image 5
 Слайд 5
 
Слайд 5. Валютын нөөц барагдсантай холбоотойгоор эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ М2 үзүүлэлт буурсаар хасах үзүүлэлт рүү оржээ. Энэ бол эдийн засгийн цусны эргэлт зогсож, банкууд зээл олгож чадахгүй байдал хүргэсэн байна. Энэ нь төгрөгийн ханш огцом унах нөхцлийг бүрдүүлнэ.
 
 
 Inline image 6
 Слайд 6
 
Слайд 6. Дефолт болох нь гарцаагүй болж байна. Дефолт Монгол улсыг ямар байдалд хүргэж болохыг үзүүлэв.
 
 Inline image 7
Слайд 7 
 
Слайд 7. Дефолт болсны дараа бүх төрлийн өр, зээл засгийн газрын болон компаниудын түвшинд шинэ зээнтэй болох үзэгдлийг Тасын сангууд үзэгдлээр тайлбарлагдах юм.
 
 
 
 Inline image 8
 Слайд 8
 
Слайд 8. Дефолт хэр удаан үргэлжлэхээс хамаарч болох үзэгдлийг логик дараалалт оруулахыг оролдсон болно.
 
 
 
 Inline image 9
 Слайд 9
 
Слайд 9. ОТ, ТТ төслүүд дефолтыг зайлуулах үүрэг рольтой байх моментумыг нэгэнт алдсан байна. Мегатөслүүдийн ач холбогдлыг Дефолтын үргэлжлэх хугацааг богиносгох үүрэг рольтой гэж шинээр харах нь зүйтэй байна.
 
М.Энхсайхан