sonin.mn
НҮБ. /Xinhua/. Сирийн Алеппо хот болон тус хот орчмын хоёр сая хүнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдлээ.
 
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак хэлэхдээ “Алеппо хотод хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Хангамж хүргэх сүүлчийн ганц маршрут болоод байсан Кастеллын замыг өнгөрсөн долдугаар сард хаасантай холбогдуулан тус хотын зүүн хэсэгт 250-275 мянган хүн гацаанд орсон“ гэв.
 
Мөн засгийн газрын хүчнийхний хяналтад байгаа тус хотын баруун хэсэгт ч нөхцөл байдал муудаад байгаа гэнэ. Тэнд 1.2-1.5 сая хүн амьдардаг ажээ.
Түүний мэдэгдэснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Алеппогийн гурван эмнэлэг агаарын цохилт, дэлбэрэлтэд өртсөн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг