sonin.mn
Шарилж,харшил үүсгэгч зэрлэг ургамалыг устгав
 
Нийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан “Шарилжгүй Улаанбаатар” аян Баянзүрх дүүрэгт өрнөж байна.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд шарилж устгалын ажлыг дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар I, II, III, IV ” зохион байгуулж, шарилж болон харшил үүсгэгч зэрлэг ургамалыг түүж, устгалаа. Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газар II  дүүргийн 3,13 хороо, Дунд гол, офицеруудын ордон,Энхтайваны гүүрээс баруун тийш Замын цагдаагийн газрын фризер хүртэлх талбайн шарилжийг цэвэрлэсэн аж.