sonin.mn
МОСКВА. /TASS/. Одоогийн байдлаар Сирийн Алеппо хотод 700 мянга орчим оршин суугч байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдэв.
 
“Сирид мөргөлдөөн гарахаас өмнө Алеппо хот нь хоёр сая гаруй оршин суугчтай том хот байсан. Харин сүүлд хийсэн судалгаагаар уг хотод 700 мянга орчим оршин суугч байна” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Өчигдөр гэхэд Алеппо хотын зүүн хэсэгт 40 хүн цаазлуулсан гэж тэрбээр “Россия 24” ярилцлага өгөх үеэрээ дурджээ.
Мөн тэрбээр, Алеппо хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг байгуулсан бөгөөд нэмж коридор гаргах хэрэгтэй гэж дурдаад, манай хүмүүнлэгийн тусламжийн цуваа тогтмол Алеппо хот руу явж байгаагийн зэрэгцээ орос мэргэжилтнүүд ус шахах станц, дамжуулах хоолой зэргийг сэргээн засварлахад тусалж байгаа гэж мэдэгдэв.
 
ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг долдугаар сарын 28-нд эхлүүлсэн билээ. Энэ ажиллагааны хүрээнд тэд иргэдэд зориулсан хэд хэдэн коридор, мөн бууж өгч буй босогчдод зориулсан коридорыг байгуулжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг