sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
 
Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж саатуулжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд T.Harrier маркийн автомашины жолооч Ө унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д-г шүргэж гэмтээсэн.
 
Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш  Тэнүүн огоо ХХК-ны хойд замд  T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй  25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг