sonin.mn
Онцгой байдлын алба хаагчид нийслэлд наймдугаар сарын 05-26 өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна.
 
Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор ОБЕГ-аас 21 хоногийн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” уриатай удирдамж гаргасан.
 
Энэ дагуу Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Хадан цохионоос Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүр хүртэл НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Гал унтраах аврах ангийн нийт 103 албан хаагч, 14 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр эргүүлд гарч байна. Мөн Завьт эргүүл зургаугаар сарын 20-ноос есдүгаар сарын 20 хүртэл Туул гол дагуу эргүүлээр ажиллаж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг