sonin.mn
СӨҮЛ. /Xinhua/. АНУ-ын Армийн штабын дарга, генерал Марк Милли энэ долоо хоногт БНСУ-д айлчилна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Генерал Марк Милли лхагва гарагаас эхлэн гурван хоног БНСУ-д айлчлал хийж, холбогдох албаны хүмүүстэй уулзана гэж мэдэгдэлд дурджээ.
 
Тэрбээр пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөөний тухай мэдээллийг БНСУ-ын талаас авах ажээ. Генерал Марк Милли 2015 оны наймдугаар сард Армийн штабын даргаар сонгогдсоноосоо хойш хоёр удаа БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм.
 
АНУ-ын “THAAD” системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлуулах шийдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг татаад байгаа энэ үед АНУ-ын Армийн томоохон албан тушаалтан Өмнөд Солонгост айлчлах болж байна.
 
АНУ болон БНСУ-ын гаргасан энэ шийдвэрийг Өмнөд Солонгосын иргэний бүлгүүд, сөрөг хүчний хууль тогтоогчид эсэргүүцэж байгаа бол БНХАУ, ОХУ зэрэг улсууд мөн л эрчимтэй эсэргүүцэж байгаа билээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг