sonin.mn
Архангай аймгийн төвийн зүүн хойд талд сүмбэрлэх Тоймын тагд одоогоор байгалийн самарчдын 10 гаруй гал байнга ажиллаж байгаад Цэцэрлэг хотын зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
 
Тоймын таг нь дархан цаазат Булган хайрхан уулын хүрээнд багтдаг бөгөөд жимс, самар элбэг, ан амьтан ихтэй үзэсгэлэнт байгальтай газар.
Үүнийг хайрлан хамгаалахаар Хангайн нурууны байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Архангай аймгийн БОАЖГ, Эрдэнэбулган сумаас тус бүр нэг байгаль орчны хяналтын улсын байцаагч томилогдож сар бүр цалингаа тогтмол бүрэн авч байгаа юм.
 
Аймгийн МХГ, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын удирдлага болон шимтгэл хураах, торгох, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий албан хаагчдын яг дэргэд зөрчил гараад байхад, тэд юу ч болоогүй юм шиг гэж иргэд цухалдаж байна.
 
Архангай аймаг Л.Булган