sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг буруушаагаад, итгэж болохгүй хүн гэж мэдэгджээ.
 
Тэрбээр өчигдөр Пенсильвани муж улсад болсон Хиллари Клинтоны кампанит ажлын үеэр үг хэлсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын асуудлыг зохицуулах тал дээр Трампаас илүү бэлтгэлгүй байсан нэр дэвшигч АНУ-ын түүхэнд байгаагүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр, “Трамп цөмийн зэвсгийн тухай ярихдаа цөмийн дайн жирийн хэрэг мэт ярьдаг. Хамгийн сүүлд гэхэд Трамп Япон, БНСУ-ыг өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэж хэлсэн. Цөмийн зэвсэггүй байна гэсэн Японы Үндсэн хуулийг АНУ бичсэн болж байна уу. Энэ дүгнэлтийг шүүмжлэх хэн нэгэн цөмийн хуулийг мэдэх чадваргүй” гэж мэдэгджээ.
 
Цөмийн зэвсэг эзэмших, ашиглахыг хориглоно гэсэн заалт Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд байхгүй гэж Японы Засгийн газар мэдэгдсэн билээ. Гэвч Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим болон Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний дагуу Японы цөмийн зэвсэгтэй болох эрхгүй юм.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг