sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. “Рио-2016” Олимпын тоглолтын бөхийн сонгомол барилдааны -130 кг-ийн жинд Кубын бөх Михаин Лопес Нуньес алтан медаль авснаар Олимпын гурван удаагийн аварга боллоо.
 
Өдгөө 33 настай тэрбээр аваргын төлөөх барилдаанд Туркийн бөх Рыза Каяалп-ыг 6:0 харьцаагаар ялжээ.
Хүрэл медалийг Оросын бөх Сергей Семенов, Азербайжаны тамирчин Сабах Шариати нар хүртсэн байна.
 
Олимпын гурван удаагийн аварга Михаин Лопес Нуньес өмнө нь 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондонгийн Олимпын тоглолтод аваргалж байсан юм. Тэрбээр Олимпоос хүртсэн алтан медалийнхаа тоогоор өөртэй нь адил -130 кг-ийн жинд барилдаж байсан Зөвлөлтийн болон Оросын домогт бөх Александр Карелины үзүүлсэн амжилтад хүрч чадлаа. Алдарт тамирчин А.Карелин 1988, 1992, 1996 онд Олимпын аварга болж байсан бол 2000 оны Сиднейн Олимпод мөнгөн медаль хүртэж байсан билээ.
 
Дашрамд дурдахад, Михаин Лопес Нуньес Бээжин, Лондон, Рио-де-Жанейрод төрийнхөө далбааг барьж жагсах тугчны үүргийг хүлээж байв.
“Рио-2016”-гийн сонгомол бөхийн тэмцээн маргааш өндөрлөнө.
 
Д.Нямтулга 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг