sonin.mn
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва болон Вашингтон Сирийн бүслэлтэд байгаа Алеппо хотод хүмүүнлэгийн асууд­лыг шийдвэрлэх та­лаар хэлэлцээр хий­хэд ойртсон гэдгийг мэдэгд­жээ.
 
“Бид хэлэлцээр хийхэд ойртсон. Би зөвхөн Алеппогийн асуудлаар ярьж байна. Алеппо хотод энхтайван тогтоож, ард иргэдэд гэртээ харихад нь туслахын тулд бид ойлголцоход боломж олгоно” хэмээн Сергей Шойгу “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагандаа дурджээ. Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Кремль америкийн албаны хүмүүстэй маш идэвхтэй ажиллаж байгааг хэлсэн байна.
 
Сирийн худалдааны төв болон хамгийн том хот байсан Алеппогийн төлөөх тулалдаан зургаан жил үргэлжилж буй иргэний дайн наашаа эргэхэд нөлөөлж байна. Гэвч АНУ-ын тал Оростой тохиролцоонд хүрээгүй гэдгийг хэлжээ. “Бид одоогоор юу ч ярьж чадахгүй. Оросын талтай нягт холбоотой байх болно” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Элизабет Трюдо мэдэгдэв.
 
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Петер Маурер энэ сарын 15-нд мэдэгдэл хийхдээ Алеппогийн төлөөх тулалдааныг “Одоо үед болж буй хамгийн том тулааны нэг” хэмээв.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин