sonin.mn
 
Засгийн газрын ээлжит 41 дүгээр хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд болно. 
 
 
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал хараахан гараагүй байгаа юм байна. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар 2016 оны Төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Сангийн яамнаас Төсвийн тодотголыг боловсруулж яаралтай хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа. 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж батлахгүй бол төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ний 21.6 хувьд хүрэх тооцоололтой байгаа талаар мэдээлсэн.
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг