sonin.mn
ДАМАСК. /ВВС/. Сирид “Лалын улс” болон босогчдын бусад бүлэглэлд ОХУ агаараас цохилт өгөхдөө Ираны агаарын цэргийн хүчний баазыг анх удаагаа ашиглажээ.
ОХУ-ын БХЯ-ны мэдэгдсэнээр, Ираны баруун нутгийн Хамадан агаарын цэргийн хүчний баазаас “Туполев-22М3” алсын тусгалтай бөмбөгдөгч онгоц болон “Сухой-34” тактикийн бөмбөгдөгч онгоцоор мягмар гарагт босогчдын байршлуудад агаараас цохилт өгсөн байна.
 
Сирийн хойд нутгийн Алеппо, зүүн нутгийн Дейр аль-Зур болон баруун хойд нутгийн Идлиб мужид босогчдод агаараас цохилт өгөн сумны таван томоохон агуулах болон бэлтгэл сургуулилтын баазыг устгажээ.
 
Мөн босогчдод дэмжлэг үзүүлэхэд ашигладаг байсан хяналтын төвүүдийг устгасан байна.
Сирид агаараас цохилт өгөхдөө Оросын арми анх удаагаа Ираны цэргийн баазыг ашигласан нь энэ аж.
Оросын албаны хүмүүс тайлбарлахдаа “бөмбөгдөгч онгоцууд Иранаас нисэх нь түлшинд хэмнэлттэй” гэв.
 
Г.Доржханд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг