sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд дунд явуулсан санал асуулгаар ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоноос 10 хувийн санал илүү авсан байна.
 
Санал асуулгад оролцсон эрэгтэйчүүдийн 58 хувь нь Трампад саналаа өгсөн бол 34 хувь нь Хиллари Клинтонд саналаа өгсөн байна.
Харин цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд дунд явуулсан санал асуулгаар Трамп 51 хувийн санал авсан бол Хиллари Клинтон 41 хувийн санал авчээ.
 
Гэсэн хэдий ч цэргийн албан хаагчдын гэр бүлүүдийн эмэгтэй сонгогчид Трампаас илүүтэйгээр Клинтоныг дэмжиж 49 хувь нь саналаа өгсөн бол Трампад 41 хувь нь саналаа өгчээ. Үүний зэрэгцээ цэргийн албан хаагчдын гэр бүлүүд дэх африк гаралтай америкчууд мөн Клинтоныг дэмжсэн байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг