sonin.mn
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн их танхимд залуу уран бүтээлч Б.Намууны “OiR-RiO-2016” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна.
 
“OiR-RiO-2016” үзэсгэлэн нь Риогийн олимпийн нээлтийн өдөр үүд хаалгаа нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 гаруй нийслэлчүүд болон монгол нутгаар жуулчлан аялагчид гэрэл зургийн  ертөнцөөр аялсан байна. Үзэсгэлэнд залуу уран бүтээлч Б.Намууны 1500 орчим зургаас 50 бүтээлийг сонгон инстоляцын урлагтай хослуулж Бразилийн өвөрмөц соёл, зан заншил, шүтлэг, байгаль хүн хоорондын харилцаа, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул иргэдийн амьдралын хэв маягтай урлагаар дамжуулж танилцуулж буйгаар онцлог юм.
 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг