sonin.mn
 
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр шаардлага хүргүүлжээ.
 
Шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа тухай болон Нийгэм, эдийн засагт үүсээд буй хүндрэлтэй байдлыг яаралтай авч хэлэлцэн, УИХ-аас шийдвэр гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Бий болсон эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас гарах төсөл хөтөлбөр, бодлогуудыг хэлэлцэн УИХ-аас шийдвэр гаргах шаардлагатай байна гэжээ. 
 
Мөн тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцэхгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт хор нөлөөтэй мэдээлэл хийсэн учир Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарт, хариуцлага тооцохыг шаарджээ. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг