sonin.mn
МЕХИКО. /Prensa Latina/. Мексикийн нийслэл Мехико хотод 100 буюу түүнээс дээш настай 1147 хүн амьдарч байна. Статистик мэдээнд дурдсанаар, тэдний 841 нь эмэгтэй бол 306 нь эрэгтэй хүн ажээ.
 
Харин тэдний хамгийн өндөр настай нь 118-тай гэнэ. 2012 онд тус улсын нийслэлийн нийт оршин суугчдын 13.36 хувийг 68-аас дээш настай хүмүүс эзэлж байжээ. Мехико хотод одоо ийм өндөр настай 1706 672 хүн байгаа бол энэ үзүүлэлт 2030 он гэхэд 20.19 хувийг эзэлдэг болох хандлагатай байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг