sonin.mn
АНКАРА. /ANADOLU/. Өнгөрсөн долдугаар сард цэргийн эргэлт хийхийг оролдохоос өмнө хоригдсон 38 мянган хоригдлыг Туркийн эрх баригчид суллана.
 
Туркийн Хуульзүйн сайд Бекир Боздаг лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “долдугаар сарын 1-нээс өмнө гэмт хэрэг үйлдэн шоронд орсон 38 мянган хүнийг тодорхой нөхцөлтэйгөөр суллана” гэв.
 
Харин хүн амины хэрэг, терроризм, хүчингийн хэрэг болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг суллахгүй гэж тэрбээр хэлэхийн сацуу “хоригдлуудыг суллах нь нийгмийн амар тайван байдал болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй” гэж онцлон тэмдэглэлээ.
 
АНУ-д байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллены удирддаг хөдөлгөөнийхөн долдугаар сарын цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Харин Гуллен үүнийг эрс үгүйсгэсээр байна.
 
Цэргийн эргэлт хийх оролдлоготой холбогдуулан 20 мянга гаруй хүн, тэдний дотор армийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг баривчлаад байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг