sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. Их Британийн нийслэл Лондон хот дахь Умард Солонгосын ЭСЯ-наас алга болсон умард солонгос дипломатч Өмнөд Солонгост очсон болохыг Сөүлийн албаны хүмүүс мэдэгдлээ. Албаны хүний мэдэгдсэнээр, Тэ Юн-хо болон түүний гэр бүлийн гишүүдийг Өмнөд Солонгосын Засгийн газар хамгаалалтдаа авчээ.
 
Тэ Юн-хо нь Элчин сайдын орлогч байсан юм. Тэрбээр Өмнөд Солонгост “урвасан” Умард Солонгосын анхны нөлөө бүхий албан тушаалтан болж байна. Лондонд Умард Солонгосын удирдлагын талаар эерэг ойлголт, мэдээлэл тараах нь түүний гол үүрэг байжээ.
 
Тэрбээр удахгүй эхнэр болон хүүхдүүдтэйгээ Пхеньян руу буцах ёстой байсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Умард Солонгост хүний эрх зөрчигдөж байна гэсэн мэдээлэлтэй холбоотой шүүмжлэлүүдийг дар гэж Пхеньян түүнд шахалд үзүүлдэг байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг