sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. БНАСАУ-ын Үндэсний агаарын тээврийн “Air Koryo” компанийн үйл ажиллагааг хязгаарлана гэж БНХАУ-ын иргэний нисэхийн албаны хүмүүс мэдэгдэв.
 
“Air Koryo” компанийн Пхеньян-Бээжин чиглэлийн “ТУ-204” нисэх онгоцны бүхээгт утаа гарсны улмаас тус онгоц долдугаар сарын 22-нд Шэньян хотын нисэх онгоцны буудалд газардсан байна.
 
Нисэх онгоцны цахилгааны утас асуудалтай байсан учраас бүхээгний чанга яригч шатаж утаа гарсан байна гэж БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар лхагва гарагт мэдэгджээ.
 
Иймэрхүү асуудлыг хэрхэн засаж, зохицуулах тухай сургалтыг сайжруулахыг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын албаны хүмүүс “Air Koryo” компанид уриалаад, нисгэгч хоорондын харилцаа холбоо болон агаарын хөдөлгөөний хяналт зэргийг сайжруулах хэрэгтэй гэж зөвлөжээ.
 
Мөн энэ жижиг асуудал томоохон осол гаргах боломжтой байсныг онцлоод, тус компанийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авах буюу нислэгийн тоог буруулахаа мэдэгджээ.
 
Олон улсын нислэгүүдийн дийлэнх нь БНХАУ-аар дамждаг учир энэ шийдвэр “Air Koryo” компанид хүндхэн цохилт болох төлөвтэй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг