sonin.mn
ТЕГЕРАН. /TASS/. ОХУ бөмбөгдөгч онгоцныхоо түлшийг цэнэглэх зорилгоор Ираны агаарын цэргийн баазыг ашиглаж байгаа гэж тус улсын парламентын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Аладдин Боруджерди өчигдөр мэдэгдэв.
 
“Иран ОХУ-ыг агаарын цэргийн баазаар хангаагүй. Бид ОХУ ч гэлтгүй өөр ямар ч оронд агаарын цэргийн баазаа ашиглуулахгүй” гэж Ираны парламентын дарга Али Ларижани өмнө нь мэдэгдсэн байна.
 
“Бусад орны агаарын цэргийн баазыг Иранд байгуулахыг хориглоно гэж Ираны Үндсэн хуулийн 146 зүйлд заасан” гэж тус улсын парламентын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Хешматоллах Фалахатпишех мэдэгдсэнтэй холбогдуулан Али Ларижани дээрх мэдэгдлийг хийжээ.
 
“ОХУ манай холбоотон бөгөөд бүс нутгийн тулгамдсан асуудлууд тэр дундаа Сирийн асуудлыг зохицуулахад бид хамтран ажилладаг. Гэвч бид ийм харилцаатай гээд ОХУ-ыг агаарын цэргийн баазаар хангана гэсэн үг биш юм. Хэвлэл мэдээллийнхэн дунд гарсан ташаа мэдээллийг бид няцааж байна” гэж Ларижани мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг