sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын шатахууны ханш буурч, эрүүл мэндийн үйлчилгээ болон шинэ машины үнэ нэмэгдсэн хэдий ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт ороогүй байна.
 
"Өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекст ямар нэг өөрчлөлт ороогүй. Энэ үзүүлэлт нь өмнө төлөвлөж байсантай тохирч байн"а гэж АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдэгджээ.
 
Харин хоол хүнс, эрчим хүч зэргийг оруулахгүйгээр долдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнөх жилийн мөн сарынхаас 2.2 хувиар өссөн байна.
 
Хувцас, хуучин машин зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ унасан бол эрүүл мэндийн тусламж болон үйлчилгээний үнэ нэмэгдсэн байна. Мөн хөдөлмөрийн зах зээл сайжирснаар дундаж цалингийн хэмжээ нэмэгджээ.
 
АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд хүүгийн түвшинг нэмэх төлөвтэй байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг