sonin.mn
АНКАРА. /Anadolu/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ оны эцсээр Туркт айлчилна гэж Оросын Элчин Сайд Андрей Карлов мэдэгдэв.
 
Одоогийн байдлаар бид ОХУ-Туркийн улс төр, эдийн засгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг сэргээх арга хэмжээнүүд авч байгаа бөгөөд үүний дараагийн алхам нь 11 эсвэл 12 дугаар сард хийгдэнэ гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, 10 дугаар сард Истанбул хотноо болох Эдийн засгийн хамтарсан хорооны уулзалтын үеэр хоёр улсын Эдийн засгийн сайд нар уулзана гэж мэдэгдсэн байна.
 
“Оросын бөмбөгдөгч онгоцыг Турк сөнөөснөөс хойш хоёр улс долоон сарын хугацааг алдсан. Тиймээс бид одоо хоёр улсын харилцааг өмнөх түвшинд хүргэж, шинэ давхарга үүсгэхийн төлөө ажиллах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг