sonin.mn
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томиллоо. 
 
Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн арван жилийн гуравдугаар сургууль, 1980 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.
 
1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан.
 
2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.
 
Н.Туяа

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг