sonin.mn
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн юм.
 
Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Ганболдыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мөн тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг томилох шийдвэр гаргасан юм. 
 
У.Бямбасүрэн нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан туршлагатай юм байна.
 
Мөн Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ажилд буцаан томилов. 
 
Н.Туяа

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг